Жендерт суурилсан хүчирхийлэл болон ахмад настаны эсрэг хүчирхийллийн талаарх эрх зүйн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа
Үйл явдал
/
2020-10-21
ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ БОЛОН АХМАД НАСТАНЫ ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙН ТАЛААРХ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ, ОЙЛГОЛТЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагаас (ОУХЭЗБ) хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” (2019-2022) төслийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Ахмадын холбоо, IDLO олон улсын байгууллага хамтран жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ) болон ахмад настаны эсрэг хүчирхийллийн талаарх эрх зүйн мэдлэг, ойголтыг дээшлүүлэх сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.  

 Ахмад настаны эсрэг үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийлэл нь хүний эрхийн ноцтой зөрчил бөгөөд өндөр настанууд гэр бүлийн хүчирхийлэл болон гэр бүл дэх өөрсдийн үүрэг оролцооны талаар ойлголт багатай, хүчирхийлэл үйлдэгчээс санхүүгийн хувьд хамааралтай байдаг зэргээс болж гэр бүлийн хүчирхийллийг бүрэн мэдээлдэггүй байна. Мөн ахмад настаны хохирогчдын тусгай хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээ хангалтгүй, гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт үйлчилгээ үзүүлэгчид өндөр настнуудад хүрч ажиллах боломжгүй байдаг зэрэг нь хүчирхийллийн талаар мэдээлэхгүй байх нөхцлийг бүрдүүлж байна. Монгол улсад гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын ихэнх нь эмэгтэйчүүд байгаа хэдий ч мөн өндөр настай эрэгтэйчүүд хамаатан садны зүгээс үйлдсэн хүчирхийллийн талаар мэдээлэх, дэмжлэг авахаар ИНБ-уудад хандаж буй байдал нэмэгдэж байна.

Тус сургалтаар Монголын ахмадын холбооны салбар  21 аймаг, нийслэл, 9 дүүргийн нийгмийн ажилтанууд, Ахмадын хорооны дарга нар болон зохион байгуулагчдад жендэрийн эрх тэгш байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл болон ахмад настаны эсрэг гэр бүлийн хүчирхийллийн (ГБХ) талаарх эрх зүйн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, Монгол улсад хэрэгжүүлж буй ГБХ-тэй тэмцэх үйл ажиллагаа, ГБХ-ийн хохирогчийн эрх болон эрхийг эдлүүлэх процесс, ГБХ-ийн хохирогчдод үзүүлэх ТББ-ын үйлчилгээ, ГБХ-ийн хэрэгт нөлөөллийн үйл ажиллагаа явуулахад ИНБ-уудын оролцоо болон нөлөөллийн үйл ажиллагааны хэлбэрүүдийн талаар ерөнхий ойлголтыг олгох юм. Монголын ахмадын холбоо ТББ нь ОУХЭЗБ нь төслийн хүрээнд үүсгэн байгуулагдсан ИНБ-уудын Форумын гишүүн байгууллага бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон ахмад настануудад эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх, сэтгэл зүйн болон холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх чиглэлээр мэргэшин хамтран ажиллаж байна

 

  Төслийг засгийн газар хоорондын Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага хэрэгжүүлж байгаа бөгөөд төсөл нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцааны хүртээмжийг сайжруулахад төвлөрч, хохирогчдын эрхийн талаар тэдний болон олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах зорилготой юм. Төслийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцана уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.176.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.