Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын алба хаагчид орон нутагт ажиллаж байна
Үйл явдал
/
2021-09-11
ЭМДЕГ-ын даргын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/132 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгүүд энэ сарын турш хөдөө, орон нутагт ажиллаж гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэгт хяналтыг зохион байгуулахаар ажиллаж байгаа.
Энэ хүрээнд өнөөдөр ЭМДЕГ-ын Тамгын газрын дарга Г.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж ЭМД-ын тухай хуулийн шинэчлэл, ЭМДҮЗ-ийн 03, 04, 05 дугаар тогтоолын хэрэгжилт, иргэн-даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн XML программ, тохиолдолд суурилсан төлбөрийн арга, нэг худалдан авагчийн тогтолцоо зэрэг даатгалын үйл ажиллагааны, шинэчлэлт, өөрчлөлтийн талаар нэгдсэн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал Д.Должин болон гэрээт эрүүл мэндийн 62 байгууллагын удирдлагууд оролцож байна.
Мөн Дотоод аудит, хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга Х.Ганцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг Орхон аймаг ажиллаж дэмжлэгт хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг зохион байгуулж байна. Тус ажлын хэсэг Орхон аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэс, аймгийн ЗДТГ-тай хамтран ЭМДЕГ-тай гэрээ бүхий 85 эрүүл мэндийн байгууллагын төлөөллийг оролцуулан Эрүүл мэндийн даатгалын багц хуулийн шинэчлэл, ЭМДҮЗ-ийн 03-р тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор цахим сургалт, хэлэлцүүлгийг мөн зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэг, сургалтад Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ болон асуудал хариуцсан хэлтсийн дарга нар оролцож эрүүл мэндийн байгууллагуудын үндсэн тусламж үйлчилгээ, Ковид-19 халдварын гүйцэтгэлийн санхүүжилт авахад тулгамдаж буй асуултуудад хариулт өгч зарим асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэн ажиллалаа.
Дамшрамд мэдээлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас Орхон аймгийн 85 гэрээт эрүүл мэндийн байгууллагад 2021 оны 8 дугаар сарын байдлаар 18,564,660,418 төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. Тодруулбал, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв 9,558,976,707 төгрөг, хувийн хэвшлийн эмнэлгүүд 4,453,026,030 төгрөг, эмийн сангууд 1,708,068,081, ӨЭМТ-үүд 2,844,589,600 төгрөгийн санхүүжилтийг тус тус аваад байна. Үргэлжлүүлэн тус аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс дээр дэмжлэгт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.220.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.