Хүүхдийн бүх төрлийн төрөлхийн гажиг засах мэс заслийн тусламж, үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцаж байна
Үйл явдал
/
2021-09-10
Өнгөрсөн 3-р сараас эхлэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны "Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай" 03 дугаар тогтоол хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр хүүхдийн бүх төрлийн төрөлхийн гажиг засах мэс заслийн тусламж, үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцаж байна.
 
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгийн хамт олон 3 сартай нярайд Зүрхний болон гол судасны төрөлхийн гажиг засах мэс заслыг өнгөрсөн 6-р сард амжилттай хийжээ. Хагалгаанд орсон хүү өнөөдөр 6 сартай биеийн байдал хэвийн, эрүүл саруул өсөн торниж байна.
 
Энэ төрлийн хагалгааг Улсын гуравдугаар төв эмнэлэг 7 хоногт 2-3 удаа хүүхдэд хийдэг бөгөөд хагалгаа нь оношийн бүлгээс хамааран 2-7 сая төгрөгийн өртгөөр хийгддэг. Үүнийг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцаж иргэн-даатгуулагчийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалж байна.
 
Дашрамд сонирхуулахад Улсын гуравдугаар төв эмнэлгийн чадварлаг баг, хамт олон энэхүү нээлттэй мэс заслыг анх удаа 3 сартай нярайд хийсэн юм. Энэ төрлийн мэс заслыг хамгийн багадаа 5-6 сартай хүүхдүүдэд хийдэг боловч бяцхан хүүгийн уушгины артерийн даралт ихэссэнээс яаралтай хагалгааг төлөвлөж хийсэн гэдгийг мэс заслын багийнхан онцолсон юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.172.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.