ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
Үйл явдал
/
2021-06-26
Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэлийн 123 аж ахуй нэгж байгууллага, иргэдтэй 492 хувь хариуцлагын гэрээг байгууллаа.
 
Гэрээ байгуулах үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга, Засаг даргын орлогч Х.Алтаншагай, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Н.Наранзул, тус хэлтсийн 6 мэргэжилтэн, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Д.Сольмаа, дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн д/ч Б.Хувьтөгөлдөр, Б.Цогтбаатар, дүүргийн Цэргийн штабын шуурхай байдлын сургагч ахлагч С.Цэндцэсэм, дүйцүүлэх 4 албан хаагч нар ажиллалаа.
 
Гэрээний зорилго нь Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ресторан, зоогийн газар, кафе, кофе шоп, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар зэрэг хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт тавих, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулахад чиглэсэн болно.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.34.39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.