МЭНДЧИЛГЭЭ
Үйл явдал
/
2021-06-01
Эх орныхоо ирээдүй болсон энхрий үрс, энэрэл хайрын дээд болсон элбэрэлт эхчүүддээ “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол Улсын Засгийн газраас хүүхэд багачуудынхаа сайн сайхан, гэрэлт ирээдүйн төлөө бүхий л бодлого зорилтоо тодорхойлон нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хөгжих, хамгаалах асуудлыг гэр төвтэй байлгахыг үйл ажиллагааныхаа эрхэм зорилго болгож байна.
Чингэлтэй дүүргийн төр захиргааны байгууллагын ах, эгч нар нь дүү нартаа зориулж “Хадгаламжтай хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлүүлээд байгаа бөгөөд цаашид хүүхдийн зуслантай болохоор төлөвлөж тодорхой шийдвэрүүдийг гаргаад байна.
Хүүхэд бүхэн эрүүл, аюулгүй, ээлтэй орчинд сурч, боловсорч, халуун ам бүлээрээ аз жаргалтай байх болтугай.
 
Чингэлтэй дүүргийн Засаг дарга
Хүүхдийн төлөө Зөвлөлийн Тэргүүн
Нацагдоржийн Батсүмбэрэл
Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.173.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.