Засаг даргын шуурхай зөвлөгөөн боллоо
Үйл явдал
/
2021-09-20
Чингэлтэй дүүргийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албадын дарга нар хуралдаанд оролцож өвөлжилтийн бэлтгэл ажил болон, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцууллаа.
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой түлшний нөөц бэлтгэх, хальтиргаа гулгаанаас сэргийлэх үүднээс элс давсны нөөцийг сайтар бүрдүүлэхийг Засаг дарга Н.Батсүмбэрэл Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст үүрэг болголоо.
Сургууль, цэцэрлэгийн дулаалгын бэлтгэл ажил болон Ковид-19-ын халдвар авах эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр багш, сургуулийн орчин болон эцэг эхчүүдэд сайтар уриалж ажиллах, халдварт өртсөн үед сурагчдад тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлд шуурхай ажиллахыг мөн үүрэг болгов.
Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, зохион байгуулагдаж буй аливаа ажлуудын халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах хэлтэс албадын дарга нарт даалгалаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.164.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.