Үүнээс үүдэн Сангийн яам, Гадаад харилцааны яам, Гадаад боловсролын тухай судалгаа хийж байгаа эрдэмтэдтэй хамтран боловсролын салбарт ирж буй энэ санхүүжилтийг хэрхэн зөв, оновчтой зарцуулж байгааг ойлгох нь зөв юм байна.
Азийн хөгжлийн банкны судалгаагаар “Монголын ядууралын гол шалтгаан бол дэд боловсролын тогтолцоо буруу байна” гэсэн тоцоолол гарсан. Нэг хүүхдэд дээд боловсрол эзэмшүүлэхийн тулд эцэг эх нь дөрвөн жилийн хугацаанд доод тал нь 11-12 сая төгрөг арилжааны банкнаас зээлэн сургаж байна. Харамсалтай нь дээд боловсрол эзэмшсэн хүүхэд нь диплом өвөртөлсөн ажилгүйчүүдийн эгнээг эзэлж байна. Тиймээс цаашид их, дээд сургуулиудад боловсролын реформыг нэн даруй хийх хэрэгтэй байна. Үүний тулд Боловсролын хүрээлэнд ажиллаж буй эрдэмтэн, мэргэдийг ажлуулж системийн шинчилгээ хийлгэж байна. Монголын дээд боловсролын систем нь хаана эвдрээд, хаана зогсоод байгаа юм гэсэн дээр судалгаа шинжилгээ хийж байна.
Дэлхий нийтээр 22 мянган их дээд сургууль байдагаас манай орны их дээд сургууль хамгийн сүүлд нь ордог. Үүнд хэд хэдэн шалтгаан байдаг. Тиймээс Монголын боловсролыг дэлхийд өрсөлдөх чадвартай болгохын тулд оношоо зөв тодорхойлох хэрэгтэй.
-
Уржигдар 16 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 41 мин
-
Уржигдар 14 цаг 09 мин
-
Уржигдар 13 цаг 18 мин
-
Уржигдар 09 цаг 52 мин
-
2024-11-05
-
Уржигдар 09 цаг 52 мин