- Сайхан шинэлсэн үү та?
- Сайха шинэллээ. Та бүхэн сайхан шинэлсэн үү?
- Та уламжлалт болсон сар шинийн баярыг хэр өргөн тэмдэглэдэг вэ?
- Өмнө нь бол багш нар дээрээ очиж золгоно гээд ажил ихтэй, өргөн тэмдэглэдэг байсан. Энэ жилийн хувьд Төр улсаа дээдлээд гаргасан шийдвэрийн дагуу цахимаар шинэллээ.
- Хоёулаа сар хуучраагүй байхад ярилцаж байна. Тийм учраас Ардын дууны тухай ярих нь зүйтэй. Та ардын дуутай анх хэдэн онд танилцаж байсан бэ?
- Би Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын хүүхэд. Танай сум сайхан эрдэмтэн мэргэдтэй. Уртын дууг нилээн сайхан амь оруулж улсдаа нэг номерт орохоор хэмжээний Шаргийн говийнхон гэж судлаачид нилээн судалсан тийм нутгийн хүү. Тийм учраас залуу насандаа энэ сайхан уртын дууг хаа сайгүй байдаг юм байна гэж ойлгоод тоодоггүй явлаа. Тэгээд уртын дууны гарал үүсэл, түүхийг олон жил судлаж байна. Олон сайхан багш нартай байлаа. Багш нараасаа сурсан зүйлээ дараа үедээ зааж сургах хөтөч болж байна. Би уртын дууны буянгаар гурван чуулгад нэр холбогдож явдаг. Эртний сайхан чуулга, Түмэн-Эх чуулга, Улсын ардын урлагийн их чуулгын ттоглолтонд оролцож, тэднийхээ хайранд хөтлөгдөж, хүндэлж хайрлаж явсанг минь төр түмэн минь үнэлж Ардын жүжигчин цол тэмдэгээр шагнасан.
- Та өмнө нь “Миний үеийн уран бүтээлчид цэвэр авьяасаар явж байсан. Мэргэжлийн сургууль байхгүй” хэмээн ярьж байсан. Үүний нэг жишээ та өөрөө тамирчин хүн шүү дээ тиймээ?
Намайг бага байхад нэгдэлийн адуучид байлаа шүү дээ. Тэгээд л би нутаг усандаа даага, шүдлэнтэй ноцолдож өслөө. Нутгийн адуучид хөөвөрлөх, дэллэх болохоор намайг дуудна. Дуртай юм болохоор гүйгээд очно. Тэр үеэс л тамирчин болох эхлэл минь тавигдсан болов уу гэж боддог. Тэгээд би Нийгмийг аюулаас хамгаалах яаманд 10 жил тамирчин явлаа.Анх 25 настай байхдаа Ардын дуу бүжгийн чуулгад н.Лувсаншарав багшид шалгуулж орж байсан. Орохдоо хүчээр орсон шүү дээ. Тухайн үед тамирчдын ёолк гэж мундаг баяр байлаа. Баг болгон номер гаргана. Тэгээд самбо, жүдо багаас би гарч дуулсан. Тухайн үед АЖ н.Лхамжав гуай “ Саяны дуулдаг хүүтэй уулзъя” гээд очсон “Миний хүү уртын дуунд дуртай юу. Ардынн дуу бүжгийн чуулгад чи нэг шалгуулах уу” гэж байна. Тэгээд хаа байдаг гэдгийг нь ч мэдэхгүй олж очиж шалгуулаад орж байсан. Би нэг шигшээ багаас нөгөө шигшээ багт орсон хүн дээ. Тамирчны шигшээ багаас, урлагын шигшээ багт орсон.
- Сүүлийн үед тань руу хар дайралт их ирлээ. Уртын дуугаараа овголсон энэ сайхан дуучинд хүмүүс арай л хатуу хандаад байх шиг. Та ч байр сууриа илэрхийлэхгүй юм?
- Би бол яахав дээ. Сайн хэлүүлж, муу хэлүүлж сурсан хүн. Ээж, аавын буянгаар эрх танхи өссөн. Ингээд эрдэмтэй, урлаг спортын сайхан хүмүүсээр бас хайрлуулж өслөө. Миний хоёр ажил бол их өрсөлдөөн шүү дээ. Их спортод 10 жил зүтгэлээ. Их урлагт 30 жил зүтгэлээ. Энэ бол өрсөлдөөн. Ялагдах ялах зүйлийг үзсэн хүн шүү дээ ах нь. Энэ сайхан сар шинийн үед хэрүүл яриад юу гэх вэ. Сайн сайхан, амар амгалан л байх болтугай. Бие биенээ битгий муул. Одоо намайг муулсан, сайлсан хүмүүс зүгээр л сайхан амьдарцгаа. Харин уртын дуугаа дуул бас сайхан сонсож сур. Манай багш надад “ Миний хүү сонсож сурна гэж агуу юм байдаг юм” гэж хэлж байсан. Тиймээс Монголд болж буй энэ олон хэрүүлийн хажууд нэг муу гэр бүлийн хэрүүл хэнд хэрэгтэй юм бэ?
- Өнөөдрийн нийгэмд нэр хүнд гэдэг зүйл хэр үнэ цэнэтэй байна?
- Нэр хүнд ер нь байхгүй болсон шүү. Би бол тэгэж бодож байна. Хөөрхий минь тэгээд төрийн тэргүүн байсан ерөнхийлөгчөө муу хэлэх юм. Цагтаа төрийн тэргүүн байсан биз дээ. Тэгсэн одоо хамгийн муу хүн болж байна шүү дээ. Монголчууд их зөн билигтэй ард түмэн. Яагаад найр наадам уртын дуу, ерөөл магтаалаар эхэлж байна. Хүүхдийнхээ үсний найрыг бэлэгшээж хийж байна. Энэ өөрөө зан билиг. Дуу өөрөө маш чухал юм шүү.
Ярилцсан Г.Жавхлантгарьд
-
Уржигдар 16 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 41 мин
-
Уржигдар 14 цаг 09 мин
-
Уржигдар 13 цаг 18 мин
-
Уржигдар 09 цаг 52 мин
-
2024-11-05
-
Уржигдар 09 цаг 52 мин