Д.Ганзориг: Амиа алдсан цэргийн ар гэрт АХЛАГЧИЙН ДУНДАЖ ЦАЛИНГААР тооцож тэтгэмжийг олгоно
Үйл явдал
/
2021-04-06

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан. Цэргийн албан дахь хүний эрхийн асуудлаар хуралдлаа.

Хууль эрх зүйн хүрээнд бид нар тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх ёстой болоод байна. Гэр бүлд нь ахлагчийн албан тушаалын дундаж цалингаар тооцож тэтгэмжийг бодож өгнө. Хүний амь насыг мөнгөөр хэмжих нь буруу боловч хууль эрх зүйн байгууллагын шийдвэр учир дагахаас өөр аргагүй. Хүний амь нас бол ялангуяа Монгол Улсын иргэний амь нас бол Монгол Улсын хамгийн үнэт зүйл гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Хэрэг гарахад байсан салаан захирагч нар, тухайн ангийн хоногийн харуул манаан дээр гарч байсан бие бүрэлдхүүнүүдийг төрийн албанаас чөлөөлсөн. ТУИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан. Шууд. Цэргийн албан дахь хүний эрхийн асуудлаар

Сэтгэл зүйчдийн судалгааг авч үзэх юм бол цэрэгт татагдаж ирж байгаа цэргүүдийн дунд сэтгэл зүйн өвчтэй хүмүүсийн тоо жилд 1,5 хувиар нэмэгдэж ирж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.186.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.