Н.Алтанхуяг: Энэ Д.Ганзоригийн хандлагаар бол ЗЭВСЭГТ ХҮЧИН өөдлөхгүй ээ... ЮУ СОЛИОРООД байгаа юм бэ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-04-06

Зэвсэгт хүчний салбарын асуудлаар хүний эрхийн дэд хороо нээлттэй хуралдлаа. Энэ үеэр Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: Офицеруудын ёс зүйн түвшин тогтоох үзлэг явуулна. Хоёрдугаарт иргэний зөвлөл байгуулна. Иргэд өөрсдөө хянадаг болно гэсэн үг. Гуравдугаарт,  иргэдийн нээлттэй утас ажиллуулж байгаа. Цэргийн сэтгэл зүйч, хуульчдийн баг гаргаж бүх анги нэгтгэлд гаргаж хэрэгжүүлнэ гэлээ.

Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Г.Сайханбаяр, Д.Ганзориг гээд хоёр нөхөр хоёр өөр юм яриад байна. Д.Ганзоригийн ярьж байгаагаар энэ алба өөдлөхгүй. Цэрэг дотор цагдаа байгуулна ч гэх шиг. Юу солиороод байгаа юм бэ. Хэзээ, хаана ямар цэргүүд сүүлийн 20 жилд ямар хариуцлага хүлээлгэв. Томхон өөрчлөлт хийхийн тулд нухацтай ханд. Д.Ганзоригоо хандлагаа өөрчил. Бага дарга цэрэг зодоход байшин сав, мөнгө төгрөг ямар хамаатай юм бэ...

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.80.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.