ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-04-07

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийтийн тээврийн салбарынхантай уулзах үеэрээ Засгийн газрын тогтоол шийдвэрийг биелүүлэхгүй байгаа дарга нарт хариуцлага тооц, ажлаас нь чөлөөл хэмээгээд Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь нэн даруй чөлөөлхийг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт үүрэгдсэн.

Л.Халтар сайд ч Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаварыг ёсчлон биелүүлж Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.134.17)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.