МҮЭХ-ээс НДШ-ийг цуцлах хүртэл суултаа зогсоохгүй
Үйл явдал
/
2021-04-07

МҮЭХ-ноос НДШ-тэй холбоотой асуудлаар суулт хийж байна

Засгийн Газар НДШ-ийн нэмэгдлийг цар тахлын үед больё, цуцлая гэдэг шийдвэрийг хэлсэн. НДШ-ийн нэмэгдсэн асуудлыг нэн яаралтай УИХ шийдэх ёстой.

НДШ-ийг нэмэхэд хүргэсэн гол шалтгаан бол сангийн алдагдал үүнд капитал банк дампуураад 230 тэрбум төгрөг хоёр жил боллоо. 65 тэрбумын хүү алдсан байна. МҮЭХ үүнийг маш олон удаа шаардсан.

Эрүүл Мэндийн даатгалын 130 тэрбум төгрөг төлөгдөөгүй байна. өнөөдөр бид гадаадаас вакциныхаа мөнгийг зээлээд байж байна. Олон мянган хүмүүс хавдраар зүрх судасны өвчнөөр үхэж байна.  хүмүүс зуу зуугаараа ажилгүй болж эхэлж байна. энэ хүмүүсийн даатгалын мөнгийг энэ хүмүүст тэтгэмж үзүүлэх ёстой мөнгийг барагдуулдаггүй. Үеийн үед параламентийн гишүүд өөрсдийн лоббины хүмүүсийг оруулдаг. Ажлын тусгай комисс Их Хурлаас томилд тэгж байж энэ мөнгийг барагдуулна. Банк дампууруулж байж хэсэг бүлэг хүмүүс энэ аргаараа хождог. Энэ мөнгөө барагдуулах болохоорооо НДШ-ийн мөнгийг нэмдэг. Ахиад хэзээ нэмхийг үгүйсгэх арга алга. Энэ асуудал шийдэгдтэл суултаа зогсоохгүй.

Хуралдаа суудаггүй, гадаадад амьдардаг хүнийг ЭМД-ийн төлөөллөөр тавьсан. Өвдөж зовж байгаа хүмүүсийн төлөөлөл болох ёстой. Ажлаа хийхгүй байгаа хүмүүсийнхээ шинэчлэлийг хий, даатгалынхаа тогтолцоог сайжруул, хурал зөвлөлөө нээлттэй ил тод болго.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.141.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.