Л.Оюун-Эрдэнэ: 15 хоногийн ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ, Иргэн бүрд 300 мянган төгрөг олгоно
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-04-08

Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООХ  шийдвэр гаргалаа. 2021 оны 04 дүгээр сарын 10-наас 25-ныг хүртэл 15 хоног хатуу хөл хорио тогтоохоор боллоо. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Бид вакцинжуулалтынхаа аяныг илүү чанаржуулах үүднээс ийм арга хэмжээ авлаа. Тийм учраас вакцины тунгийн тантан авалт нь тодорхой болсон. Оюутолгойгоос татварын орлогоор орж ирсэн мөнгийг иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор боллоо.” Яг энэ цаг үед энэ бол хамгийн зөв шйидвэр гэж бодож байна. Энэ бол хамгийн сүүлийн хувилбар байх болно. Засгийн газар хамгийн хүнд шийдвэр гаргалаа шүү. ААН-үүд сэргэж байгаа эдийн засгаа илүү хамгаалаарай" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.31.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.