Аймгийн Засаг дарга арилжааны банкуудад "Малчны зээл"-ийг нэг жилээр хойшлуулах хүсэлт тавьлаа
Үйл явдал
/
2021-04-08
Өмнөговь аймгийн хэмжээнд өвөлжилт, хаваржилт хүндэрч, малын хоолгүйгээс мал сүргийн дийлэнх хувийг нэмэгдэл өвс тэжээлд оруулснаар малчдын худалдан авах чадвар муу байгаа тул малчин өрхүүдэд хөрөнгө санхүүгийн дэмжлэг чухал хэрэгтэй байгаа юм.
 
Аймгийн Засаг дарга Р.Сэддорж хаваржилт хүндэрсэн энэ цаг үед малчдаа дэмжих зорилгоор Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудад малчдын зээлийн эргэн төлөлтийг 1 жил хүртэл хугацаагаар хойшлуулж, дэмжихийг хүссэн албан хүсэлт өглөө.
 
Аймгийн хэмжээнд 2021 оны эхний 3 сард 44.4 толгой мал зүй бусаар хорогдсон нь нийт мал сүргийн 1.5 хувийг эзэлж байна.
Өнгөрсөн жилийн отор нүүдэл, өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй байдал, цаг агаарын гамшигт үзэгдэл зэргээс шалтгаалан малын зүй бус хорогдол ирэх саруудад үргэлжлэх төлөвтэй байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.181.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.