Мананцар үүсгэгч автомашинаар ариутгал хийлээ
Үйл явдал
/
2021-04-08
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Ковид-19 Коронавирусын халдвар илэрч, голомтолсон бүсүүдэд тусгай зориулалтын мананцар үүсгэгч автомашинаар халдваргүйтгэл хийх ажлыг дүүргийн 1-19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт 4 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд батлагдсан хуваарийн дагуу ариутгал халдваргүйтгэл хийлээ.
 
Халдвар ихээр тархсан, голомт гарсан, хамгаалалтад авсан, байр объектуудын орчимд болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн хүн ихээр төвлөрдөг нийт 52 автобусны буудал, 31 худаг, 51 хүүхдийн тоглоомын талбайн 91,800м2 талбай орчимд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.254.118)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.