С.Амарсайхан: Хөл хорио тогтоож 5 дугаар сарын 1 хүртэл нэг сая иргэнийг ВАКЦИНЖУУЛНА
Үйл явдал
/
2021-04-08

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, дөрөвдүгээр сарын 10-25-нд буюу 15 хоногийн хугацаанд улаан түвшинд шилжихээр болсныг зарлаад байна.

 

Шадар сайд С.Амарсайхан: Худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, эм эмийн сан зэрэг 15 салбарын байгууллагууд хөл хорионы үед ажиллана. Архи, согтууруулах ундаа худалдаалах эсэх эцсийн шийдвэр гараагүй. Нэг дор бөөгнөрөхгүй байх, ойролцоох хүнсний дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүнээ авна. Шадар сайд С.Амарсайхан вакцинжуулалтын үр дүнг алдагдуулахгүйн тулд энэ сарын 10-25-ны хооронд хөл хорио тогтоож байна гэлээ. 

Тэрбээр "Хөл хорио тогтоож байгаа шалтгаануудын нэг нь

  • Цар тахлаас салах хамгийн сайн арга болох вакцинжуулалтын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнг алдагдуулахгүй байх,
  • Энэ хугацаанд вакцинжуулалтад олон зуун албан хаагчийг дайчлан ажиллуулж байгаа учраас эмнэлгийн салбар, цагдаа, онцгой, хил гаалийн голомтод ажиллаж байгаа бүх албан хаагчдын хүчийг алдагдуулахгүй  байх юм.

Мөн вакцинжуулалтын төлөвлөгөө татан авалттай холбоотойгоор 5-р сарын 1-ний дотор Улаанбаатар хотын 1 сая иргэнийг нэгдүгээр тунгаар вакцинжуулах, хоёрдугаар тунгийн 50-иас доошгүй хувийг вакцинжуулах ажил үргэлжилнэ. Халдваргүйтгэл ариутгал эрчимтэй явагдана. Олон ажил хийхээр төлөвлөж байна" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.214.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.