Вакцины эхний тунгийн нөөц дуусчээ
Үйл явдал
/
2021-04-09

Өнөөдөр (2021.04.09) нийслэлд вакцинжуулалтын цөөн цэг ажиллаж байна. Учир нь вакцинжуулалтын эхний тунг хийх вакцины хүрэлцээ, нөөц дуусч байгааг албаныхан мэдэгджээ. Нийслэлийн хэмжээнд нийт 29 цэгт вакцины хоёрдугаар тунг хийж байгаа бол үлдсэн цэгүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Нийслэл хотод өчигдөр (2021.04.08) дархлаажуулалтын 75 цэгт 158 багийн 1295 ажилтан 32506 иргэнийг вакцинжуулалтад хамруулжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.106.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.