Ж.Бат-Эрдэнэ: 2 их наядын зээлд тавигдсан ЗАРИМ шаардлагуудад өөрчлөлт орууллаа
Үйл явдал
/
2021-04-10

Иргэдийн зүгээс сошиал чат болон коммент, мэйл хаягаар жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих 2 их наядын зээлийн асуудлаар маш олон асуулт, санал гомдол ирж байна.

Жижиг дунд үйлдвэрлэлийн дэд хорооны даргын хувьд иргэдээс ирсэн санал, гомдол, хүсэлтийг цаг тухай бүр хүлээн авч, бодит ажил хийж, хэрэгжүүлэхийг хичээж ирсэн.

Өнгөрсөн хугацаанд ажлын байрыг дэмжих зээл олгох журамд зээлийн шалгуур үзүүлэлтийг бууруулах арга хэмжээ авч ажиллав.

Тухайлбал зарим банкны зээлийн шалгуурт зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа нь тасралтгүй явагдсан байх ёстой гэсэн шаардлага байсныг цар тахлын улмаас үйл ажиллагаа нь зургаа хүртлэх сарын хугацаанд зогссон байж болно гэх өөрчлөлтийг орууллаа.

Бизнесийн орлого тасралтгүй байх гэсэн шаардлагыг цар тахлын өмнөх үеийн бизнесийн орлогоор зээлийн судалгаа хийхээр өөрчлөөд байна.

Мөн барьцаа хөрөнгөнд хөдлөх эд хөрөнгийг барьцаалан авах зээлийн хэмжээг нэмэгдүүлж, барьцаа хөрөнгийн үнэлгээг өсгөсөн зэрэг өөрчлөлтүүдийг оруулж ажиллаа. 

Эх сурвалж:  Ж.Бат-Эрдэнэ

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.156.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.