Дотоодын халдвар 13633 боллоо
Үйл явдал
/
2021-04-10

Сүүлийн 24 цагийн дотор 689 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 14183 болж байна. 618 нь Улаанбаатарт, 68 нь орон нутагт бүртгэгдээд байна. Орон нутгийн халдварыг тодруулбал,

Ингэснээр дотоодын халдвар 13633, 

Эмнэлгээс шалтгаалах халдвар 74,

Зөөвөрлөгдсөн тохиолдол 428, 

Улаанбаатарын халдвар 11792, 

Аймаг, орон нутгийн халдвар 1843 болж байна.

Сүүлийн 24 цагт 353 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 8875 боллоо. 

Нийт 2527 хүн эмчлэгдэж байгаагаас 1931 нь хөнгөн, 475 нь хүндэвтэр,  99 нь хүнд, 22 нь маш хүнд байна.

Дашрамд дурьдахад ДАРХЛААЖУУЛАЛТАНД ашиглаж байсан зарим вакциныг 28 хоногийн дараа хоёр дахь тунг тарихаар төлөвлөж байсан бөгөөд хатуу хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны 4 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн вакцины 2 дахь тунгаа тариулах иргэдийн дархлаажуулалтыг 15 хоногоор түр хойшлуулахаар болж байгаа. Иймд халдвар хамгааллын дэглэмээ нарийн сахиж, эрүүл мэндээ хамгаалах нь иргэн таны үүрэг гэдгийг анхааруулъя

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.254.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.