С.Амарсайхан: Хөл хорио тавигдсаны дараа дархлаажуулалтыг үргэлжлүүлнэ
Үйл явдал
/
2021-04-10

Дархлаажуулалтыг зогсоосонтой холбоотой Засгийн газраас мэдээлэл хийж байна.

Шадар сайд С.Амарсайхан дархлаажуулалт, халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой тодруулга өглөө. 

Цаг үеийн нөхцөл байдал хүндэрч, энэ хэрээр эрсдэл бий болсон учир 15 хоног хатуу хорио тогтоосон. Гол зорилго нь:

1. Халдварыг хумих
2. Дархлаажуулалтын ач холбогдлыг бууруулахгүй байх
3. Дархлаажуулалтын дараа дэгдэлтийг дахин нэмэгдүүлэхгүй байх зорилготой. Хол хорионы үеэр өдөрт 100-150 мянган иргэнийг дархлаажуулна гэж үзвэл энэ хэрээр хөл хөдөлгөөн өрнөнө. Эхний тунг хийлгэсэн 864 иргэн халдвар авсан. 92 мянган вакцины нөөц бий гэлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "4-р сарын 9, 12-нд нийт 600.000 тун вакцин ирэх байсан нь хойшилсон. Үйлдвэрлэгч орон биш тул биднээс хамаарахгүй шалтгааны улмаас вакцины нийлүүлэлт хойшиллоо. Вакцины 2 дахь тунг эхнийхээс 21-56 хоногийн дараа хийлгэсэн тохиолдолд хамгаалах чадвар буурахгүй. 1864 хүн эмчлүүлж буйгаас хүнд 50, эрчимт эмчилгээний тасагт 10 иргэн байна. Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн хүн амаа нэг дэх тунгаар, тавдугаар сарын 31 гэхэд 2 дахь тунг нийслэлийн бүх хүнг хамруулна. Дархлаажуулалтын цэгийг 120-160-аар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Хөл хорио тавигдсаны дараа дархлаажуулалтыг үргэлжлүүлнэ" гэлээ.

Бидэнд шаардлагатай  4,2 сая тунгаас 3,3 сая тунг авахаар гэрээ хэлэлцээрийг хийж байна. 1,7 сая тун вакцины төлбөрийг шилжүүлсэн. Цаашид 1,6 сая тунг авахаар хэлэлцээ хийж байгаа аж. Зургаадугаар сарын эхэн гэхэд хоёр дахь тунг хийж дуусгахаар төлөвлөж байна. Өчигдөр оройн 00 цагийн байдлаар вакцины 192.137 тун вакцины үлдэгдэлтэй байна. Хамгийн ихдээ нэг онгоцоор 300 мянган тунг тээвэрлэн ирэх боломжтой. Нөөц дууссан, нийлүүлэлт дууссан асуудал байхгүй. Гагцхүү менежментийн асуудал байна гэж мэдээллээ. Сэтгүүлчдийн дараах асуултад хариулт өглөө.

-Вакцин хийхгүй, шинжилгээ авахгүй бол яаж халдварыг багасгаж байна гэж тооцох вэ? 192 мянган тун вакцин байгаа юм бол 4.10-4.25-ны өдрүүдэд хийлгэх хуваарьтай байгаа иргэдэд 2 дахь тунг хийх боломжгүй юу?

С.Амарсайхан "Хэвлэл мэдээллийнхнээс үнэн бодит мэдээлэл хүргэхийг хичээж ажиллахыг хүсье. Вакцин авах уралдаан өрнөж байна. Хөл хорио тоглоом биш. Бүхий л боломжит хувилбараар давахыг хичээн ажиллаж байна. Вакцины хомсдолд орсон бол ард иргэдээс нуух шаардлагагүй" гэлээ.

Өчигдөөс 2 дахь тунг эхэлсэн. Хөл хорио болон вакцинжуулалтын нийлүүлэлт хойшилсон зэргээс 2 дахь тунг мөн хойшлуулсан. 21-56 хоногийн хооронд хийхэд дархлал тогтох хувь дээр өөрчлөлт орохгүй. Энэ хооронд өндөр настан, хууч өвчтэй хүмүүсийг гэрээр нь явж дархлаажуулна. Нийслэлд 50 наснаас дээш 260 мянган иргэн байдгаас 50 орчим мянгыг вакцинжуулалтад хамруулсан.

2021 оны дөрөвдүгээр сарын 10 буюу өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон. Мөн Ковид 19-ийн эсрэг дархлаажуулалтыг зогсоогоод байгаа билээ.

Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс дархлаажуулалт эхэлсэн. Вакцины эхний тунг хийлгэснээс хойш 21-56 хоногийн дараа хоёр дахь тунг тариулах заавартай хэмээн ЭМЯ-наас мэдээлсэн. 

Дархлаажуулалтаар мэргэжилтнүүд 6 долоо хоног буюу 42 хоног хүртэл сунгах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд хоёр дахь тунг заавал хийлгэх нь зүйтэй гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.170.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.