СЭДЭВ: Хатуу ХӨЛ ХОРИОНЫ үед 4 ТЭРБУМААР ПСР –ийн төхөөрөмж авах ТЕНДЕР зарлажээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-04-10

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны хоёрдугаар сард бүх нийтийн хатуу хөл хорио тогтоож Улаанбаатар хотын 511 мянган өрхөд Ковидын шинжилгээ хийсний үр дүнд 54 тохиолдол илрүүлсэн. Гэтэл түүнээс хойш өдөрт 500 –аас буурахгүй хэмжээнд тохиолдол бүртгэгдэж байна. Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс Covid-19 өвчнийг илрүүлэх PCR оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг олгов. Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуур нь covid-19 өвчнийг оношлох ажилд томоохон ахиц авчрах боломжтой. Учир нь хугацааны хувьд богино. Мөн зардал нь харьцангуй хямд зэрэг олон давуу талтай учраас дотоодын хэрэглээнд нэвтрүүлээд эхэлсэн. Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс covid-19 өвчнийг оношлох оношлуурын нэгж өртөг нь 31,200 төгрөг бөгөөд одоо ашиглаж буй ПСР шинжилгээнээс ойролцоогоор 2-3 дахин бага гэж эдийн засгийн ач холбогдлыг нь тодорхойлжээ. 

 

Гэтэл Эрүүл мэндийн яамны эмийн үйлчилгээний газраас дөрвөн тэрбумын тендер зарлажээ. Тодруулбал,   Санхүүжилтийн эх үүсвэр нь: Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөнөөс нийт 3,933,800,000.0 (гурван тэрбум ёсөн зуун гучин гурван сая найман зуун мянга) төгрөгөөр тендер зарлажээ.

Багц-1 : 259,200,000.0 (хоёр зуун тавин есөн сая хоёр зуун мянга )

 Багц-2: 153,000,000.0 (нэг зуун тавин гурван сая)

 Багц-3: 65,000,000.0 (жаран таван сая сая)

 Багц-4: 195,000,000.0 (нэг зуун ерэн таван сая)

 Багц-5: 130,000,000.0 (нэг зуун гучин сая)

 Багц-6: 16,250,000.0 (арван зургаан сая хоёр зуун тавин мянга)

 Багц-7: 1,573,200,000.0 (нэг тэрбум таван зуун далан гурван сая хоёр зуун мянга)

 Багц-8: 42,149,250.0 (дөчин хоёр сая нэг зуун дөчин есөн мянга хоёр зуун тавь)

 Багц-9: 1,500,000,000.0 (нэг тэрбум таван зуун сая) тус тус төсөвлөжээ. 

ДЭМБ-ын зөвлөмж болгосон, АНУ-ын FDA, ISO, CE, ТUV шаардлагын аль нэгийг хангасан нь гэрчилгээгээр баталгаажсан байна СE, FDA, ISO, зэрэг стандартуудын аль нэгийг хангасан байх

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.78.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.