ХҮНДЭТГЭХ шалтгаанаар орон нутагт зорчих иргэдийн шинжилгээ өгөх БАЙРШЛУУД
Үйл явдал
/
2021-04-12

Орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар зорчих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршлыг танилцуулж байна. Орон нутаг руу зайлшгүй зорчих иргэд /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул, уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ дараах байршлуудад шинжилгээ өгөх боломжтой.

Үүнд: “Буянт-Ухаа” спортын ордон, БЗД-ийн 8 дугаар хороо “Баянзүрх” авто оношилгооны төв, СХД-ийн 5 шарын “Номин” агуулахын гадна талбай Дээрх дурдсан шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.176.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.