Улсын хэмжээнд 704 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
Үйл явдал
/
2021-04-12

Орон нутагт 106 тохиолдол, нийслэлд 598 тохиолдол халдвартай нь батлагджээ. Орон нутагт халдварын тохиолдол өндөр бүртгэгдсэн нь Төв аймаг байна. Мөн сүүлийн 24 цагт 357 хүн эдгэрчээ. Ийнхүү Монгол Улсад нийт  хүн халдвар авсан хэмээн бүртгэгдсэнээс 9516 нь эдгэрчээ. 

Орон нутгийн халдварыг тодруулбал,

  • Ховд 7, 
  • Дархан 8, 
  • Эрдэнэт 16, 
  • Архангай 3, 
  • Баянхонгор 6, 
  • Сэлэнгэ 8, 
  • Төв 28, 
  • Өвөрхангай 7, 
  • СҮхбаатар 9, 
  • Дорнод 1
  • Хөвсгөл 3,
  • Дундговь 9,
  • Завхан 1,

Ингэснээр дотоодын халдвар 15168, 

Эмнэлгээс шалтгаалах халдвар 74,

Зөөвөрлөгдсөн тохиолдол 428, 

Улаанбаатарын халдвар 13155, 

Аймаг, орон нутгийн халдвар 2013 болж байна.

Сүүлийн 24 цагт 357 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 9516 боллоо. 

Нийт 2637 хүн эмчлэгдэж байгаагаас 1912 нь хөнгөн, 588 нь хүндэвтэр,  118 нь хүнд, 19 нь маш хүнд байна.

Гурван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр нас барсан хүний тоо 25 болж байна. 73 настай эрэгтэй. 79 настай эмэгтэй. 60 настай эмэгтэй байна" гэлээ.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.128.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.