Эх орны хил дээр ХҮҮ ТӨРЛӨӨ
Үйл явдал
/
2021-04-12

Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгон дахь хилийн 0285 дугаар ангийн дугаар салбарт эх орны торгон хил дээр хүү мэндэллээ хэмээн Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэв.

Тодруулбал, Харуулын дарга, ахлах ахлагч Д.Түмэн-Өлзийгийн гэр бүл Ц.Наранчимэг 2021 оны 04 дүгээр сарын 10-ны 21.00 цагийн орчим өвдөж, дуудлага өгсөн боловч эмнэлэгт хүргэгдэж амжилгүй 22.35 минутанд салбарын байрлалд амаржиж, 2700 грамм хүүтэй болжээ.

Тухайн газар орны хувьд сум, орон нутгаас нэлээд аслагдмал, газар орны бартаа, саад ихтэй тул эмч нар хилийн байрлалд нь эх барих шийдвэр гаргасан байна. Нярайг Улаанхус сумын эмэгтэйчүүдийн их эмч Х.Жанболат, Улаанхус сумын III багийн эмч Х.Үмбат, салбарын ариун цэврийн зааварлагч Б.Хадах нар эх барьж авчээ. Эх хүүгийн биеийн байдал сайн, сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Аавын хувьд тухайн өдөр хилд үүрэг гүйцэтгэж байсан бол ээж Ц.Наранчимэг салбарын байранд охин, хүү хоёртойгоо байжээ.

Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.183.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.