Уурхайчин клубын тамирчин Б.Амарзаяа “Токио-2020” олимпийн эрх авах тэмцээнд оролцоно
Үйл явдал
/
2021-04-12

Узбекистаны Ташкент хотод 2021 оны 04-р сарын 25-26-ны өдрүүдэд болох “Токио-2020” олимпийн эрх авах тэмцээнд Монгол Улсаас “Багануур ХК”-ийн дэргэдэх туялзуур сэлэмний “Уурхайчин” клубын тамирчин спортын мастер Б.Амарзаяа оролцохоор шалгарлаа.

Түүний хувьд 2015 оноос эхлэн Уурхайчин спорт цогцолборын туялзуур сэлэмний дасгалжуулагч Б.Хатанзоригийн удирдлага дор хичээллэж өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалын олон тэмцээнд амжилттай оролцсон шилдэг тамирчин юм.

Уурхайчин клубээс 7 жилийн хугацаанд 3 тамирчин спортын мастер, 3 спортын дэд мастер цол хүртсэн байна. Мөн 2016, 2017, 2018 оны өсвөр залуучуудын УАШТ-ний “Шилдэг клуб”-ээр шалгарсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.163.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.