Ерөнхийлөгч Х.Баттулга хувиасаа Э.Энхбат начны эмчилгээний зардалд МӨНГӨ ХАНДИВЛАЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-04-13

Улсын начин Э.Энхбатын эмчилгээний зардлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хандив өргөжээ. Олимпийн аварга Н.Түвшинбаяр өөрийн найз Улсын начин Э.Энхбатыг зодож гэмтээсэн харамсалтай үйл явдал өнгөрсөн сарын сүүлчээр болсон. Тэр зодооноос үүдэлтэйгээр начин Э.Энхбатын толгой хүнд бэртэж гэмтлийн эмнэлгийн сэхээний тасагт удаан хугацаанд хэвтсэн юм.

Тэрбээр өнөөдөр эмчилгээ хийлгэхээр ар гэрийн гишүүдийн хамт БНСУ-ыг зорьсон юм. Түүний эмчилгээний зардал ойролцоогоор 500 орчим сая төгрөг болсон. Бөхчүүдийн зүгээс түүнийг хурдан эдгэрч зүлэг ногоон дэвжээнээ эргэн барилдахыг ерөөж хандив цуглуулсан юм. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс улсын начин, жудо бөхийн олон улсын хэмжээний мастер Э.Энхбатын эмчилгээний зардалд хувиасаа их хэмжээний мөнгө хандивлаж, хурдан эдгэрэхийг ерөөсөн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.34.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.