“Эрдэнэс Алт Ресурс” ХХК ажилтнууддаа цар тахлаас сэргийлэх зөвлөмж өглөө
Үйл явдал
/
2021-04-14

“Эрдэнэс алт ресурс” ХХК нийт ажилтнууддаа цар тахлаас сэргийлэх, халдвар хамгаалын дэглэм баримтлан ажиллах заавар зөвлөгөөг тогтмол өгч ажиллаж байна. 100 хувь төрийн өмчтэйгээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компаниар 2018 онд байгуулагдсан тус компани Монгол улсад үнэт металл эрэх, хайх, олборлох, борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

“Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран цар тахал коронавирусын эсрэг вакцинд 04 дүгээр сарын 05-ны өдөр ажилтнуудаа хамруулсан бөгөөд дараагийн тунг 05 дугаар сарын эхээр хийлгэхээр төлөвлөж байна. Ингэснээр 2021 оны хоёр дугаар хагасаас эхлэн компани бүрэн бүрэлдэхүүнээрээ тогтвортой үйл ажиллагаагаа явуулах нөхцөл боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.181.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.