1220 хүнээс КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР илэрлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-04-14

Өчигдөр 10827 хүнд шинжилгээ хийхэд 1220 хүнд коронавирус илэрлээ. Мөн хоёр хүн нас барсан ба насны хувьд 44, 49 настай эрэгтэй хүн байжээ.  Хөдөө орон нутагт 114, эмнэлгээс 2, зөөвөрлөгдсөн 10, нийслэлд 1024 нь бүртгэгджээ. Дийлэнх нь тусгаарлалтад байгаа ойрын хавьтлаас халдвар илэрсэн гэв.  Өнөөдрийн байдлаар 2804 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 1974, хүндэвтэр 652, хүнд 138, маш хүнд 40 хүн байна. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.7.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.