Б.Сүндэръяа: Хохирогчид нэр, нүүрээ гаргахаас айж байна
Үйл явдал
/
2021-04-14

 

Иргэн Б.Сүндэръяа "Дөнгөж сая үүсээд байгаа асуудлаар цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөд гарч ирлээ. 2019 онд УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай танилцаж байсан. Түүнээс өмнө манай найз охиноос намайг танилцуулж өгөх хүсэлт их тавьсан байна лээ. Сонгуулийн үеэр намайг тайван амьдрах боломж олгохгүй байгаа учраас өнөөдөр албан ёсоор цагдаагийн байгууллагад хандаж байна.

Гэрээсээ гарах боломжгүй байсан тул өнөөдрийг хүртэл цагдаа, ХЭҮК-т хандаж чадахгүй байсаар байна. Би маш удаан хугацаанд дарамт, шахалттай амьдарсан. Цаашид ч үргэлжлэх учраас өнөөдөр би ил гарч байна. Надад гэрч, нотлох баримт бүгд бий. Би энэ асуудлыг гаргаж тавьснаас хойш 1000 гаруй охид УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудлаар надтай холбогдсон. Эдгээр хүмүүс өөрт нь тохиолдсон асуудлаа надад хандаж байна. Хохирогчид нэр, нүүрээ гаргахаас айж байна. Тэгэхээр би л нүүрээ гаргаад өнгөрье гэж бодож байна. 20 гаруй жилийн өмнөх үйл явдлыг ч ярьж байгаа хүн байна. Намайг анх Ц.Анандбазартай танилцуулсан охин гадаадад байгаа. Түүнийг гадаад явуулсан байна лээ" гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар түүнийг өмнө нь дарамталж байсан бол одоо танилуудаар нь дамжуулан худал гэж мэдээлэхийг ятгаж байгааг мөн хэлж байлаа. 2020 оны УИХ-ын сонгуулиар түүний амьдралыг юу ч болоогүй мэт орвонгоор нь эргүүлсэн болохыг тодотгоод бүх нотлох баримт, гэрч байгаа тул хуулийн байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлэхээр тууштай явна гэдгээ хэлж байлаа. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.9.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.