Хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
Үйл явдал
/
2021-04-15

Монгол Улсын хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Тухайлбал Замын-Үүд боомтоор өдөрт дунджаар 25 ачааны автомашин БНХАУ-руу нэвтэрч байна.  Харин төмөр замаар өдөрт дунджаар 22 вагон хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, бусад бараа бүтээгдэхүүн Монгол Улс руу орж ирж буй юм.  Хатуу хөл хорио тогтоож гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч хүнсний бүтээгдэхүүн болон бараа бүтээгдэхүүний импорт тасрахгүй орж байгааг Гаалийн байгууллага, хилийн боомтуудаас мэдэгдээд байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.206.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.