Худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна
Үйл явдал
/
2021-04-15
2021 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр, Монгол Улсын Засгийн газрын 45, 91 дүгээр тогтоол, УОК-ын 02 дугаар тогтоолыг үндэслэн батлагдсан Нийслэлийн Засаг даргын "Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" А/265 дугаар захирамжийн дагуу хэрэгжилтийг хангуулахаар НМХГ, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын /ахлах/ 34 байцаагч 1-19 дүгээр хороодын хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.
 
Хяналтаар ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа эсэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх зэрэгт хяналт тавихад 20:,00 цагийн байдлаар хүнсний худалдаа 224, эмийн сан, хувийн эмнэлэг 41, шатахуун түгээх 5 нийт 270 ААНБ хамрагдан НМХГ-аас гаргасан Коронавируст халдвар (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлэн ажиллалаа.
 
Хяналт шалгалтын явцад 1-р хороо "Цахирмаа" хүнсний дэлгүүр жингийн баталгаат хугацаа дууссан, "Зуун наст" эмийн сан нэг чигийн урсгалтай , тэмдэг тэмдэглэгээгүй, 2-р хороо “Идэр угалз хайрхан” ХХК, "Ази фарма" ХХК, "Ариун монгол" ХХК qr код уншуулалт муу халуун үзсэн бүртгэл хөтлөлт хийгээгүй зэрэг зөрчил илэрч газар дээр нь арилгуулан ажиллалаа. Мөн 8-р хороо иргэн Д.Гантөмөрийн хүнс бөс барааны мухлаг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан, 1-р хороо "Цагаан" хоолны газар нь хүргэлтийн хоол хийн ажиллаж байсан тул үйл ажиллагааг нь зогсоосон байна. 3-р хороо "Зол уянга" ХХК-ийн "Шим" хүнсний дэлгүүрт хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн 2 төрлийн 4 ширхэг нарийн боов татан авалт хийлгүүлэн дотоод хяналтаа сайжруулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллалаа.
 
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.11.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.