Ноолуур боловсруулах аж ахуйн нэгжүүдэд зээл олгож эхэллээ
Үйл явдал
/
2021-04-15

Ноолуур боловсруулах аж ахуйн нэгжүүдэд 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох тухай асуудал "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогт төлөвлөгөө"-нд багтаад байгаа. Тэгвэл холбогдох зээлийг өнөөдрөөс олгож эхэлсэн байна. Манай улсын хувьд 2021 онд  9700 орчим тонн ноолуур бэлтгэх урьдчилсан тооцоолол гарчээ. Монгол улсын хувьд дэлхийн түүхий ноолуурын 45 хувийг хангадаг бол ноолуурын нийт экспортын 76 хувийг угаасан, 7 хувийг боловсруулсан ноолуур, 17 хувийг эцсийн бүтээгдэхүүн эзэлдэг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.99.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.