“Шивээ-Овоо” ХК Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян зарлалаа
Үйл явдал
/
2021-04-15

“Шивээ-Овоо” ХК 2021 онд “Хямралыг урьдчилан харж бэлтгэлтэйгээр даван туулъя” уриатайгаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 5 дугаар сарын 12-ныг хүртэл зохион байгуулж байна. Дэлхий нийтээр “COVID-19” вирусын цар тахалтай тэмцэж байгаа энэ цаг үед үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, аюулгүй ажиллагааны соёл, зөв хандлагыг түгээн дэлгэрүүлэх, ажилтнуудыг урамшуулах зорилгоор олон үр дүнтэй ажлуудыг төлөвлөөд байгаа юм.

Үүнд:

-Нийт ажилтнуудаа “COVID-19” вирусын халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах

-Ажлын байр, барилга байгууламжуудад, ариутгал, халдваргүйтгэл хийх

-Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч, хэсэг нэгж шалгаруулах

-Аюултай тохиолдлоос урьдчилан сэргийлсэн, аюулыг мэдээлсэн, арилгасан ажилтнуудыг шалгаруулах

-Хандлагаа өөрчилье-Хамдтаа хөгжье аяныг бригад, хамт олны дунд зохион байгуулах

-1990 оноос хойш үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөр группт гарсан ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх

-Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ЗДТГ-тай хамтран төрийн албан хаагч, аж, ахуй нэгж байгууллагын ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн цахим сургалт зохион байгуулах -Ажлын байрны эрсдэлийг үнэлэх, бууруулах ажлын төлөвлөгөө гаргах зэрэг ажлуудыг халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулж байна.

 

“АЮУЛГҮЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА”

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.134.17)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.