Даланзадгад, Номгон сум гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээр боллоо
Үйл явдал
/
2021-04-16
Цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Даланзадгад, Номгон сумын хэмжээнд 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цагаас 4 дүгээр сарын 26-ны өдрийн 06.00 цаг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, иргэн, автотээврийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахаар боллоо.
 
Энэ өдрүүдэд хүнсний дэлгүүр 10:00-17:00, эмийн сан, шатахуун түгээх станц, ус түгээх цэгүүд 9:00-23:00 цаг хүртэл ажиллана.
 
Эрүүл мэнд, цагдаа, онцгой, Дулааны цахилгаан станц зэрэг байгууллагууд ажиллана. Бусад төрийн байгууллагуудын нийт ажилчдын 10 хувь нь ажиллаж болно.
Даланзадгадаас Дархан-Уул аймаг руу очсон хоёр иргэн корона вирусын халдвартай нь тогтоогдсон бол Номгон суманд Улаанбаатараас ээжийгээ эргээд буцсан иргэн халдвартай нь батлагдсан.
 
Иймд ойрын болон дам хавьтлыг илрүүлж, ард иргэдээ халдвараас сэргийлэх шаардлагатай байгаа тул энэхүү арга хэмжээ авч байгаа тухайгаа аймгийн Онцгой комисоос мэдээллээ.
 
Хүнс, шатахуун, уул уурхайн ачаа тээврийн жолооч нар вакцинжуулалтад хамрагдсан байх шаардлагатай.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.164.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.