С.Бямбацогт: Ипотекийн 8% зээлтэй иргэдийн зээлийг 6% болгох асуулга тавилаа

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “...Нийгмийн даатгал төлдөг бага, дунд орлоготой иргэдийг анх удаа орон сууц худалдан авахад нь урьдчилгаа төлбөргүй, жилийн 4-6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулна...” гэж заасан.
Энэ дагуу Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт орж, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авч буй зээлийн жилийн хүүг 6 хувь байхаар тогтоосон билээ.
Үүнтэй холбоотойгоор орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн хүүгээ бууруулж 6 хувийн хүүтэй болгох хүсэлтэй иргэн маш олон байна.
Цар тахлын дэгдэлтээс үүдсэн эдийн засгийн хямралаас шалтгаалан иргэдийн орлого буурч байгаа тул ипотекийн зээлийн хүүг өмнө болон дараа авсан гэж ялгалгүйгээр 6 хувь болгон бууруулах талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавиад байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.180.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
2025-04-22
-
2025-04-25
-
2025-04-24