Т.Энхтүвшин: Ханги Мандлаас Таван толгой хүртэл 100 тонн ТӨМӨР ЗАМ баригдаад явж байна
Үйл явдал
/
2021-04-16

Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан нар Дорноговь аймгийн зарим удирдах ажилтнуудтай уулзалт хийлээ.

Хүмүүсийн хандлага их өөрчлөгдөж байна. Тийм учраас бид дагаж нийгэмтэйгээ зохицож өөрчлөгдөх ёстой. Сэтгэлээсээ ажлыг хийдэг зүтгэл гаргадаг төр нийгмийн ажилтны ажил хүртэл саадгүй бүтдэг. Бид цаашдаа бүсчилсэн хөгжлийнхөө үе шат бодлогыг сайн ярьж явах ёстой юм байна. Дорноговь аймаг хүнд үйлдвэрлэлийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл болон бусад үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой. Аль болох уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь биш боловсруулаад баяжуулаад гаргахыг боддог. Тэр хэмжээгээрээ ажлын байрыг нэмэгдүүлж , татварын орлогоо нэмэгдүүлсэн, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрүүдийг цаашдаа бий болгох юм. Зүүн Баян, Таван Толгойн асуудал невт боловсруулах үйлдвэрийн асуудал байна. Үндсэндээ бид төрийн албан хаагчдаа төрийн албаныхаа удирдлагуудад агуу бүтээн байгуулалтыг үзүүлэх хэрэгтэй юм. Таван толгой, Оюу-Толгой, Төмөр замын бүтээн байгуулалт, Гаалийн шинэчлэлт хан мандлаас Таван толгой хүртэл 100 тн зам баригдаад явж байна. Одоо 100-200 хүнийг ажлын байраар хангасан. Цаашдаа 1000 хүнийг ажлын байраар хангах зорилготой. 2021 ондоо концессын замыг татаад дуусчих юм бол тоосжилтийн асуудал, хүнд даацын авто машин явдаг асуудал маань бүрэн шийдэгдэх бололцоотой болж байна. Таван толгойн төмөр замаар Ханги Мандал руу нүүрс гаргах учир Монгол улсын хоёр дахь том боомт бол Ханги Мандлын боомт болно. Ханги Мандлын боомтыг ахин шинэчлэх шаардлагатай. Үүнд маш олон иргэд, аж ахуйн нэгжүүд оролцоно. Таван толгойгоос ирсэн нүүрсийг Сайншандын Алтан ширээт зааг дээр баяжуулаад Хятад руу гаргах олон баяжуулах үйлдвэр баригдах юм. Бүсчилсэн хөгжлийн бодлого дээр эдгээр ажлууд орсон байгаа. 20\50 төрийн бодлого байдаг. Энэ 20\50 бодлого дээр Дорно говь аймаг Түүчээ аймгуудын нэгт ордог.

Дорно говь аймаг бусад аймгуудаасаа ипотекийн зээл авснаараа сүүлийн хоёр дугаар байр эзэлж байна. Энэ ипотекийн зээлийг зээлээ төлөх чадамж бага баруун аймгууд руу түлхүү зээлээ олгодог. Учир нь зээлээ төлж чадахгүй байдгаа барах тусмаа тэдэнд ашигтай. Харин Эрдэнэт, Сайншандын ард иргэд зээл авсан ч буцаагаад төлөх бүрэн чадамжтай учир ипотекийн зээлийг цөөнхөд нь олгодог.

Бидний амьдралын хэв маяг өөр болсон. Их дээд сургуульд сурч байгаа 190 мянган хүүхэд залуучууд байдаг бол 40 мянга нь Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төвд сурч боловсорч байдаг. Их дээд сургууль төгссөн хүүхдүүд маань төгсөж ирээд ажлын байргүй тэгээд газар шорооны ажил хийж чаддаггүй, голдог, хүмүүсээс ичдэг тэгээд худалдааны лангуунд худалдагч хийдэг. Тиймээс  их дээд сургуулиудын тоог нь багасгаж, шалгуурыг нь өндөрсгөх хэрэгтэй. МСҮТ-ийн хүчин чадлыг нэмэх хэрэгтэй. Б.Дэлгэрсайхан гишүүн бид хоёр энэ 5, 6 дугаар сардаа багтаад Сайншанддаа төмөр замын сургуулийн асуудлыг шийдэх зорилготой ажиллаж байна. Бид ч бас орон нутагтаа боловсон хүчээ зардал багатайгаар төгсгөөд эргүүлээд тэднийгээ орон нутагтаа ажиллуулдаг болох зайлшгүй шаардлагатай. Хотод сургууль төгссөн хүүхдүүд маань өөр аймагт ч юм уу хотдоо ажиллаад амьдрах тохиолдол их байдаг. Тийм учраас бид төмөр замын сургуулийг сайн дэмжээд ажлын байрыг бий болгох хэрэгтэй. Бид уламжлалт анагаах ухааны сургуулийг Хятадын буцалтгүй тусламжаар барина гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.194.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.