Сонгинохайрхан дүүргийн 1.178.000 мкв талбайд халваргүйжүүлэлт хийлээ
Үйл явдал
/
2021-04-16
Халдварын тохиолдол буурахгүй байгаа энэ үед дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбайг ариутгах нь маш чухал юм. Тиймээс шат дараатайгаар хуваарь гарган ариутгал халдваргүйжүүлэлтийг Нийслэлийн Захирагчийн ажлын алба, ЗООНОЗ өвчин судлалтын төвтэй хамтран хийж байна.
 
Эхний ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг 04 сарын 03, 04-ний өдрүүдэд хийсэн. Хоёр дахь удаагийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил маань өчигдрөөс эхлэн хийгдэж байна.
Хоёр дахь халдваргүйжүүлэлтийг дүүргийн хэмжээнд 04 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Нийтийн эзэмшлийн зам талбайд тусгай зориулалтын мананцар үүсгэгч автомашинаар ариутгалын ажлыг зохион байгуулж байна.
 
Тус ажлын хүрээнд 2 өдрийн туршид нийт 43 хорооны нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн 1,178,000 мкв талбай, 57 автобусны буудал, 51 худгийн 2690 мкв талбай, 115 хүүхдийн тоглоомын талбайг тусгай зориулалтын 7 автомашинаар нийт 1068 удаагийн давтамжтайгаар ариутгал халдваргүйжүүлэлт ажлыг хийж гүйцэтгэлээ.
Харин гурав дахь удаагийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг 04 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
 
 
                                                         КОРОНАВИРУСТ ХАЛДВАР БУУРАХГҮЙ БАЙГАА ТУЛ ИРГЭН БҮР ГЭРТЭЭ БАЙЖ ХАЙРТАЙ БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ❗️
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.106.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.