Хөл хориог сунгах санал гаргасан ХӨСҮТ-ийн даргыг СОНГУУЛЬ БОЛОХ ГЭЭД байхад юу яриад байна хэмээн загнажээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-04-17

УОК-ийн шуурхай хуралдаан цахимаар хуралдаж байгаа аж. Өнгөрөгч лхагва гарагт болсон Засгийн газрын хуралдаанаад Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ч.Баттөр нарын зүгээс бүх нийтийн хатуу хөл хорионы хугацааг дахин 14 хоногоор сунгах шаардлагатай байгааг эрдэмтдийн саналын хамт хүргүүлээд байгаа аж. Харин дээрх саналыг Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар хатуу эсэргүүцэж “Дахин хөл хорионы хугацааг сунгах шаардлагагүй. Одоо сонгууль дөхөж байхад ийм зүйл битгий яриад бай. Та нар мэргэжлийн хүмүүс юм бол хөл хорио тогтоохгүйгээр асуудлыг шийдэх арга олж чадахгүй байна уу” хэмээн загнасан тухай эх сурвалж мэдээллээ.

Монгол Улсад Коронавирусийн халдварын дархалт нэмэгдэж 20 мянга орчим хүн батлагдаад байгаа бол 40 орчим хүн нас бараад байна. Иймд эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд, эрдэмтэд дахин 14 хоног хатуу хөл хорио тогтоох саналыг дахин гаргасан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.97.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.