ЭМЯ: 895 нь Улаанбаатарт, 85 нь орон нутагт, 3 нь зөөвөрлөгдсөн байна
Үйл явдал
/
2021-04-17

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 983 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 20655 болж байна. 895 нь Улаанбаатарт, 85 нь орон нутагт, 3 нь зөөвөрлөгдсөн байна.  Орон нутгийн халдварыг тодруулбал,

  • Ховд 2, 
  • Дархан 28,
  • Эрдэнэт 13, 
  • Сэлэнгэ 2, 
  • Төв 4, 
  • СҮхбаатар 18, 
  • Увс 3,
  • Дундговь 3,
  • Хэнтий 3,
  • Баянхонгор 1,
  • Дорнод 2,
  • Хөвсгөл 5,
  • Говьсүмбэр 1

Ингэснээр дотоодын халдвар 20086, 

Эмнэлгээс шалтгаалах халдвар 80,

Зөөвөрлөгдсөн тохиолдол 441, 

Улаанбаатарын халдвар 17654, 

Аймаг, орон нутгийн халдвар 2430 болж байна.

Сүүлийн 24 цагт 406 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 11450 боллоо. 

Нийт 3131 хүн эмчлэгдэж байгаагаас 2060 нь хөнгөн, 791 нь хүндэвтэр,  223 нь хүнд, 57 нь маш хүнд байна.

4 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр нас барсан хүний тоо 41 болж байна. Тодруулбал,

4 сарын 9-нд онош батлагдсан 83 настай эмэгтэй ковидын хүнд хэлбэрээр,

4 сарын 16-нд онош батлагдсан 70 настай эмэгтэй, 85 настай эрэгтэй,

4 сарын 15-нд онош батлагдсан 70 настай эмэгтэй ковидын хүндрэлээр нас барсан" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.106.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.