Булган аймгийн хэмжээнд нийт 8.2 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна
Үйл явдал
/
2021-04-17
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын тайлантай танилцлаа. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байгаа билээ.
Энэ сарын 12-ны өдрийн байдлаар зээл олголт 26.3 хувьтай хэрэгжиж буй бөгөөд нийт 4,292.9 тэрбум төгрөгийн 34.2 мянган зээлийн хүсэлт ирснээс 525.6 тэрбум төгрөгийг 7,356 зээлдэгчид олгосон байна.
 
Зээл авсан 7,356 зээлдэгчийн 1,146 нь аж ахуйн нэгж, 6,210 нь иргэн байна. Үлдсэн 1,856.9 тэрбум төгрөгийн 12,049 хүсэлт судалгаанд байгаа бол 7,882 хүсэлтээс татгалзжээ. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 37.4 сая төгрөг бол ААН-ийнх 256.1 сая төгрөг байна.
 
Сайн мэдээ:
 
Шинэ хөдөө төслийн шугамаар Арьс нэхий элдэх төхөөрөмж авсан Булган аймгийн Рашаант сумын 2-р багийн Иргэн Г. Баярсайхан нь нэг жилийн хугацаанд 5000 гаруй хонины нэхийг нэг бүрийн 15,000 төгрөгөөр, 6000 гаруй хурганы арьсыг нэг бүрийн 5,000 төгрөгөөр элдэж сум орон нутгийн иргэдэд үйлчилсэн байна. Мөн үхрийн шир элдэх болон арьсыг гандаж угаадаг тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн өргөжүүлсэн сайхан мэдээг хүргэж байна.
 
 
 
Арьс нэхий элдэх тоног төхөөрөмж авсан Дашинчилэн, Баяннуур зэрэг сумдын иргэд Г. Баярсайханаас туршлага судалж, суралцсан тухайг сонсоход иргэд маань нэгдэж нийлж ажиллаж байгаа нь харагдаж байна. Одоо ч, цаашид ч бас нэхий дээл, хурганы арьсан дээл, хүүхдийн өлгий, машины суудлын бүрээс, Монгол гэрийн дээвэр туурга, хээрийн мишок, хөдөөний иргэдийн түгээмэл хэрэглэдэг мотоциклын бээлий зэргийг хийх хүсэл тэмүүллээр дүүрэн, төлөвлөн ажиллаж байна.
 
Цаг сайхан болохоор та бүхэндээ хөдөлмөрч иргэдийнхээ ажил, хөдөлмөрийг иргэн бүрээр үр дүнг бодитоор сурвалжлан хүргэх болно. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үнийг тодруулахад нэг хурганы арьсан дээлийг 1,000,000 төгрөгөөр, нэхий дээлийг 700,000 төгрөгөөр зах зээл нийлүүлж эхэлсэн байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.44.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.