Хороодын хэсгийн ахлагч нар иргэдэд халдвар хамгааллын дэглэм баримтлахыг зөвлөн ажиллаж байна
Үйл явдал
/
2021-04-17
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны 348 хэсгийн ахлагч иргэдэд “Сovid-19” халдвараас урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн зөвлөмжийг хүргэн ажиллаж байна.
 
Мөн аж ахуйн нэгж байгууллагуудад халдвар хамгааллын дэглэм сахих, хөдөлгөөнд оролцож буй иргэдээс асуумж асууж, иргэдийг олноороо бөөгнөрч эрсдэл үүсгэхээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн үүргийг өдөр бүр биелүүлж байгаа билээ.
 
Учир нь “Covid-19” халдварын тохиолдол өдрөөс өдөрт өссөөр байгаа энэ үед иргэд нийгмийн харилцаанд идэвхтэй оролцсон хэвээр байна. Тиймээс иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах, халдварын өвчлөлөөс сэргийлэх зорилгоор хороодын бүхий л шатны албан хаагчид анхаарч ажиллаж байна.
 
❗️Та бүхэн хөл хорионы дэглэмийг баримтлан, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байж өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ халдвараас хамгаалаарай.
Эрүүл мэндийн байгууллагын ажилчид бидний эрүүл мэндийн төлөө өдөр, шөнөгүй ажиллаж байгаа бол та өөрийнхөө болон гэр бүлийнхээ төлөө гэртээ үлдэхэд л хангалттай юм. Өөрийн сахилга бат, хариуцлагатай үйлдлээр бусдыгаа хамгаалцгаая.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.47.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.