УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн ноцтой осол гаргажээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-04-19

Өнгөрсөн шөнө 00.40 цагийн орчимд ХУД-ийн хоёрдугаар хороонд байх АПУ ХК-ийн хойд уулзварт 63-..УНЦ улсын дугаартай, хар өнгийн ниссан теана автомашин зам тээврийн ноцтой осол гаргажээ. Уг автомашиныг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж жолоодож, ганцаараа зорчиж явсан бөгөөд өндөр хэмжээний согтолттой байсан гэх мэдээлэл байна.  Б.Пүрэвдорж гишүүний тухайд эдгээр үйл явдлын дараа эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинаар  ГССҮТ рүү явжээ. Ослын дараа автомашин урд хэсгээсээ шатаж эхэлсэн бөгөөд Онцгой байдлын байгууллага руу дуудлага өгч, гал унтраах ангийн алба хаагчид шуурхай ажилласны үндсэн дээр галыг унтраан, аюулгүй болгожээ. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.152.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.