Л.Энхсайхан: ЭМЯ-наас хатуу ХӨЛ ХОРИОГ СУНГАХ саналтай байгаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-04-19

“Хөл хориог үргэлжлүүлэх саналыг ЭМЯ-наас албан ёсоор гаргасан уу” гэх асуултад Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан дараах хариултыг өглөө.

Тэрээр, ЭМЯ хатуу хөл хориог үргэлжлүүлэх бодлого барьж байна. Яагаад гэвэл халдварын тохиолдлын тоо буурахгүй байна. Тохиолдлын тоо нэмэгдэх тусам нас баралт нэмэгдэж байна. Иргэдийн зүгээс ЭМЯ-ны фэйсбүүк хаяг рүү “Хатуу хөл хорионы чанарыг сайжруулах, хүмүүс гадуур их явж байна. Энэ нь халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлж байна” зэрэг саналыг өгсөөр байна. Бид иргэдийн саналыг анхаарч үзэх ёстой гэлээ. Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан хатуу хөл хориог үргэлжлүүлэх тухай албан ёсны саналыг ЭМЯ-наас хүргүүлсэн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм. Дөрөвдүгээр сарын 10-наас эхэлсэн хатуу хөл хорио энэ ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 25-нд дуусгавар болно.

Хатуу хөл хориог үргэлжлүүлэн сунгах эсэхийг УОК, Засгийн газар хуралдаж, эцэслэн шийдэх юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.38.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.