Халдварын голомтод ажиллаж байгаа алба хаагчдад 5000ш амны хаалт хандивлав
Үйл явдал
/
2021-04-20

Өнөөдөр дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ коронавируст халдварын хариу арга хэмжээний багт ажиллаж буй алба хаагчдад зориулан 5000ш маскыг дэмжлэг болгон өгч буйгаа Тамгын газрын даргад хүлээлгэн өгөв. Энэ үеэр дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Энхболд “Улсын хэмжээнд халдварын тархалт буурахгүй, нөхцөл байдал хүндэрхэн байна.

Ийм цаг үед дүүргийн Онцгой комиссын гишүүний хувиар халдварын голомтод ажиллаж байгаа төрийн алба хаагчдад зориулан хувиасаа нэн шаардлагатай амны хаалт хандивласанд хамт олныхоо нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье.

Бид энэхүү амны хаалтыг иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналт, 1-20 дугаар хорооны Засаг дарга Ажлын алба зэрэг төрийн албан хаагчиддаа хуваарилан өгнө. Танд болон танай гэр бүлд эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.105.215)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.