Ерөнхийлөгчийн захирамж Монгол Улсын 10 гаруй хууль, тогтоомжийг зөрчиж байна
Үйл явдал
/
2021-04-20

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргаж, уг захирамжаа Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулж, МАН-ын Удирдах зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг хүргэж байна. 

Уг мэдэгдэлд:

МАН Ерөнхийлөгчийн өнөөдрийн захирамж нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн тухай хууль, Улс төрийн намын туухай хууль, Эрүүгийн хууль зэрэг 10 гаруй хууль тогтоомжийг зөрчиж байна хэмээн үзжээ.  

Тиймээс аливаа улс төрийн намыг тараах замаар парламентын ардчилсан тогтолцоог бусниулан, төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдаж, дарангуйлал тогтоох гэсэн үйлдлийн эсрэг нэгдэхийг улс төрийн бусад намд уриалсан байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.37.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.