О.Баатарчулуун: Бүх бурууг ХӨСҮТ руу чихэж байгаа нь зохион байгуулалттай ажиллагаа гэж үзэж байна
Үйл явдал
/
2021-04-20

ХӨСҮТ-ийн үйлдвэрчний хорооны дарга О.Баатарчулуун:

ХӨСҮТ-д Тагнуул, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгалт орсон. Шалгалттай холбоотойгоор Livetv.mn сайт дээр зохиолтой, эмч нарыг буруутгасан нэвтрүүлэг гарсан. Бодит байдлаас илт гуйвуулсан энэ нэвтрүүлэг ХӨСҮТ-ийн ажилчдад маш хүнд цохилт болсон ба сэтгэл санааны маш хүнд байдалд орлоо.

Энэ шалгалттай холбоотойгоор нэг ч ажилтнаас хуулийн байгууллагаас тайлбар аваагүй байна. Одоо яг юуг нь буруутгаад байгааг ойлгохгүй байна. Шинжилгээг бар кодоор оруулдаг ба бүх хариу автомат машин дотор хадгалагддаг. Түүнийг өөрчлөх ямар ч боломж байхгүй. Gerege систем рүү нэгэнт орсон мэдээллийг манайхаас ч gerege системээс ч өөрчилж чадахгүй.

Хууль хяналтын байгууллагаас яаралтай дүгнэлт гаргаж зөв бурууг нь олох хэрэгтэй байна. Хэрэв үнэхээр тийм зүйл болсон бол энэ чинь үндэсний хэмжээний гэмт хэрэг шүү дээ. Ажлаа хийх ямар ч хүч тэнхэлгүй болчихлоо. Яагаад хоёр жил зүтгэчхээд хийсэн ажлынхаа хариуд буруутгагдаж байгаа юм бэ?

Уг мэдээлэлтэй холбоотойгоор цахим хаягуудаар мэдээллийг батлагдсан мэтээр мэдээлж байна. Түүнчлэн 50 мянган хүний хариуг 80 мянган төгрөгөөр сөрөг гаргасан гэх мэдээлэл гарч байна. Энэ бол зохион байгуулалттай улс төрийн гүтгэлэг гэж харж байна.

Биднийг өдийг хүртэл хоёр ажиллахад Засгийн газрын шийдвэр зөв байсан юм уу. Өнөөгийн нөхцөл байдал болохыг манай мэргэжилтнүүд хэлж байсан. Дарга нарын гаргасан шийдвэр оновчгүй байсан учраас тахал ингэж хүндэрлээ. 

ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч нарыг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Цар тахлын голомтод ажиллаж байгаа төрийн алба хаагчид, эмч нар халдвар авч нас барж эхэлсэн.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.17.137)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.