Уурхайчид эрүүл мэндийн төвд ТУСЛАМЖ үзүүллээ
Үйл явдал
/
2021-04-21

Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө коронавирус цар тахалтай тэмцэж буй Багануур дүүргийн онцгой комисс болон Эрүүл мэндийн төвийн хамт олонд уурхайчид 500 ширхэг түргэвчилсэн оношлуурын тусламж үзүүллээ.

Уурхайчдын халуун сэтгэлийн илэрхийлэл болсон энэхүү тусламжийг өнөөдөр “Багануур” ХК- ийн удирдлагууд дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч ажилчдад хүлээлгэн өглөө.

Тус түргэвчилсэн оношлуур нь Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, коронавирус цар тахлын шинж тэмдгийг цаг алдахгүй илрүүлж, урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай юм. Дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилчдын зүгээс “Дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахалтай тэмцэхэд тус дэм үзүүлсэн уурхайчдад талархаж байгаагаа хэлээд, аюулт өвчнийг хамтын хүчээр даван туулна” гэдгийг онцолсон юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.22.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.