Х.Баттулга: Улс төрийн намын тухай хуульд намыг тараах найман үндэслэл
Үйл явдал
/
2021-04-22

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдэл хийлээ. 

Тэрбээр "МАН-ын зүгээс намайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, оролцуулахгүй байгаа ядмаг үйл ажиллагаанд энэ шийдвэр огт хамааралгүй бөгөөд тэдний энэ арчаагүй үйл ажиллагаанд миний улс орныхоо төлөө зүтгэх цаашдын үйл ажиллагаанд огтхон ч саад болохгүй.

Нэр дэвших дахин сонгогдох зэрэг нь улс үндэстний нийтлэг эрх ашгийн дэргэд өчүүхэн зүйл юм. Монгол Улсын төрийн тэргүүний албыг хаших хувь тохиосныг өөрийн үндэстэн, төрийн төлөө хуулийн засаглалтай цэгц шударга нийгмйиг зогсоохын төлөө ажиллах болмож хэмээн харж өргөсөн тангарагаа үл умартан үүргээ хэрэгжүүлж ирлээ" хэмээн хэллээ.

Мөн "МАН-ыг тарааснаар хэдхэн бусармаг удирдагчдын дангаар хязгааргүй ноёрхлын чөтгөрийн тойрог, аалзны тор гэж нэрлэгдсэн сүлжээнээс ангижран салж, төр улс эх орон, үр хүүхэд, хойч үеийнхээ төлөө зүтгээсэй гэж та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна.

Монгол Улс өнөөдөр улс төр, эдийн засаг нийгмийн болон оюун санааны гүн хямралд орсны голд буруутан нь МАН мөн. 

Ардчилсан шинэ хууль батлагдсанаас хойш 29 жилийн 21-д нь МАН дангаараа төрийн эрхийг барьж төрийн байгууллагуудыг удирджээ. Үр дүн нь улсын өнөөгийн байдал, таны ахуй амьдрал эрүүл мэнд юм. МАН үүнийг хэнтэй ч хуваалцах, бусадтай хуваалцах ямар эрх байхгүй.

Улс төрийн намын тухай хуульд намыг тараах найман үндэслэл байдаг.  Үүнийг бүтнээр нь уншиж танилцуулъя.

  1. Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах хэмжээний үйл ажиллагаа явуулсан бол
  2. Үндэсний эв нэгдлийг задлан бутаргах хэмжээнийи үйл аижллагаа явуулсан бол
  3. Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах үйл ажиллагаа явуулсан бол
  4. Хүч түрэмгийлэх үйл ажиллагаатай аижлласан бол
  5. Яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үйл ажиллагаа явуулсан бол
  6. Бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны намын хэлбэрт шилжсэн бол
  7. Цэргийн болон цэрэгжсэн бол
  8. Цашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг Улс төрийн намын тухай хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ хэмээн заасан байдаг" гэв.

Улс төрийн намын тухай хуулийн 23.1-д Нам үйл ажиллагаагаа намын эрх барих дээд байгууллагын шийдвэрээр зогсоох бөгөөд ажлын 5 өдөрт багтаан Улсын дээд шүүхэд энэ тухай бичгээр мэдэгдэнэ. Улсын дээд шүүх ажлын 5 өдөрт багтаан уг намыг улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ. Энэ тохиолдолд намын хөрөнгийг түүний дүрэмд заасны дагуу шийдвэрлэнэ хэмээн заажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.139.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.