Вакцинжуулалт хуваарийн дагуу хийгдэх тул ДУРААРАА очиж, АЧААЛАЛ үүсгэхгүй байхыг АНХААРУУЛЛАА
Үйл явдал
/
2021-04-23

Коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунд 649,236, хоёрдугаар тунд улсын хэмжээнд нийт 75 мянган хүн хамрагдсан байна.

Нийт вакцинд хамрагдсан зорилтот бүлгийн иргэдийг насны бүлгээр нь авч үзвэл

  • 50-54 насны иргэдийн 36.4 хувь нь буюу 60791
  • 55-59 насны иргэдийн 36.1 хувь буюу 51278
  • 60-64 насны иргэдийн 35.8 хувь буюу 37750 
  • 65-79 насны иргэдийн 34.8 хувь буюу 20221 хүн 

ВАКЦИНЖУУЛАЛТ ХУВААРИЙН ДАГУУ ХИЙГДЭХ ТУЛ ДУРААРАА ОЧИЖ, АЧААЛАЛ ҮҮСГЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

Энэ сарын 9, 10, 11, 12-ны өдөр вакцины хоёр дахь тунгаа тариулах хуваарьтай байсан хүмүүсийг маргааш буюу 4 дүгээр сарын 23-ны өдөр харьяа хорооны нь ойролцоо дархлаажуулах юм байна. Энэ талаар хорооноос яг хаана очиж тариулах тухай мэдээллийг өгөх аж.

Хороо дүүргээс гаргасан хуваарийн дагуу иргэдийг вакцины давтан болон эхний тунд хамруулах бөгөөд дураараа дархлаажуулалтын цэгт очиж оочер дараалал үүсгэх шаардлагагүй гэдгийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хэллээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.218.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.