
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр нам дотроо сунгаанд өрсөлдөнө гэдгээ Clubhouse-т зочноор уригдан оролцохдоо албан ёсоор илэрхийлжээ. Тэрбээр Ардчилсан намын гишүүн, тус намын улстөрийн бодлого хариуцсан дэд даргаар ажиллаж байсан нэгэн. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж харамсалтай нь ялагдал хүлээсэн.
1996-2000 оны үед Ардчилсан нам ялалт байгуулахад Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан. 2020 оны сонгуульд хэрэв Ардчилсан нам ялалт байгуулвал Өсөлтийн Засгийн газрыг Р.Амаржаргалаар удирдуулна хэмээн тухайн үеийн АН-ын дарга С.Эрдэнэ төрийн ордонд мэдэгдэл хийж байсан билээ. Тэгвэл Р.Амаржаргал нам доторх Ерөнхийлөгчийн сунгаандаа дахин нэр дэвшихээ ийнхүү мэдэгджээ.
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
2025-04-22
-
2025-04-25
-
2025-04-24